| |
Байнгын хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 13.00 цагт хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин 14.00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Засгийн газар, АХБ хамтран хэрэгжүүлэх "Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн "Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацын Санхүүжилтийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.