|
Видео

Шинэ мэдээ

"Сити" уураа "Бөрнли"-д гаргалаа

"Сити" уураа "Бөрнли"-д гаргалаа

Энэ улирал эхлээд аль хэдийнэ гурав хожигдчихоод байгаа "Манчестер Сити" клуб 14 дүгээр тойрогт "Нью Касл"-тай тэнцэж, тэргүүлэгчээс улам бүр хоцорч байгаа. Тэгвэл 15 дугаар тойрогт тэд "Бөрнли"-гийн талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авч, уураа гаргалаа. Ингэснээр 32 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирэв. 

Тоглолтын 24, 50 дахь минутад Габриэл Жезус дубль хийж, гангарсан. 68 дахь минутад Родри нэгийг нэмсэн бол Марез 87 дахь минутад гүйцээжээ.  Эзэн багаас Брэйди 89 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.