|
Видео

Шинэ мэдээ

“Panasonic” компани “LCD” дэлгэц үйлдвэрлэхээ зогсооно

“Panasonic” компани “LCD” дэлгэц үйлдвэрлэхээ зогсооно

Японы электрон бараа үйлдвэрлэгч "Panasonic” компани гадаадын өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор "LCD” дэлгэцийнхээ үйлдвэрлэлийг 2021 он гэхэд зогсоохоор болжээ.

"Panasonic” компани Японы баруун нутгийн Химэжи хот дахь үйлдвэртээ эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашины навигацийн "LCD” дэлгэцүүдийг үйлдвэрлэдэг ажээ. Харин хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаадын компаниудын өрсөлдөөн ширүүссэний улмаас "Panasonic” алдагдал хүлээх болсон байна.

 "Цаашид Химэжи хот дахь үйлдвэрт цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын лити-ион цэнэг хураагуурыг үйлдвэрлэхээр төлөвлөж байна" гэж "Panasonic” компани мэдээлжээ. Тус компанийн хувьд 2016 оноос "LCD” зурагтуудыг үйлдвэрлэхээ зогсоожээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.