| |
Видео
Шинэ мэдээ
БНХАУ-руу олон тооны судар гаргах гэж байгаад баригджээ
Энэ сарын 14-ний өдрийн 00:50 цагт Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хашаанд байсан вагоны үйлчлэгчийн өрөөнд 4 ширхэг шуудайтай, 2 ширхэг уутанд баригтагласан судруудыг нууцаар ачиж байсныг илрүүлсэн. Улаанбаатар - Эрээний чиглэлийн суудлын вагонд нууцаар авч гаран, хилээр ийнүү нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Улаанбаатар-Эрээний чиглэлийн суудлын вагоны үйлчлэгчийн өрөөнд 4 ширхэг шуудайтай, 2 ширхэг цагаан өнгийн гялгар торонд баринтагласан сударнуудыг нууцаар ачиж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулсан юм. Олон тооны судар, бурхан хууль бусаар хилээр гаргах гэж байсан хэрэг гарчээ
Мөн энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн биедээ 2 ширхэг бурхантай Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргээр зорчин явах гэж байсныг саатуулсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Тиймээс улсын хилээр хууль бусаар судар, бурхан гаргахгүй байх, хүнээс ачаа авахгүй байхыг анхаарууллаа.