|
Видео

Шинэ мэдээ

Брежневийн жолооны үнэмлэх 1,5 сая рублиэр зарагджээ

Брежневийн жолооны үнэмлэх 1,5 сая рублиэр зарагджээ

ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневийн жолооны үнэмлэх "Литфонд"-ын дуудлага худалдаагаа нэг сая 550 мянган рублиэр зарагджээ. Үнэмлэхний хамт зөрчлийн талон зарагдсан гэж "Комсомольская правда" мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр,  Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга ААК №000077 тоот үнэмлэх нь бүх төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгодог байжээ. 

Энэ үнэмлэхийг Брежневт 1976 онд олгосон ч  маш сайн хадгалагдсан бөгөөд тухайн үеийн Дотоод хэргийн сайд Николай Щелоков наргиа болгон үнэмлэхийг бэлэглэж байсан аж. 

Харин Брежневийн үнэмлэхийг 1,5 сая рубль /63,2 сая орчим төгрөг/ худалдан авсан хүний талаар дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдээлээгүй байна.


http://www.shuud.mn/a/514437

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.