|
Видео

Шинэ мэдээ

"Сэлэнгэ ундрах" цехэд үйлдвэрлэсэн уснаас шавьж, шимэгч хорхой илэрчээ

"Сэлэнгэ ундрах" цехэд үйлдвэрлэсэн уснаас шавьж, шимэгч хорхой илэрчээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18/42 дугаартай удирдамжийн дагуу Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай Борх арвижих ХХК-ийн "Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехийн үйл ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор, орцыг тусгасан технологийн картыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, дагалдах баримт бичиггүй, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах зааваргүй, техник ашиглалтын паспортгүй, ашиглалтын байдалд бүртгэлгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж хэвшээгүй, бүртгэлийн хуудас олгодоггүй, дотоод хяналт шалгалтын журмыг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулаагүй, дотооддоо хяналт тавьдаггүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байр, талбай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажил эхлэх болон явц дунд, төгсгөлд байнга угааж цэвэрлэж хэвшээгүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, анхан шатны бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.


Шалгалтын явцад "Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехэд үйлдвэрлэсэн 18.9 литрийн савлагаатай уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр "Үе хөлтөн шавьж, шимэгч хорхой” илэрсэн, ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, тул 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 14 цаг 30 минутаас эхлэн үйл ажиллагааг зогсоож, шийтгэлийн арга хэмжээг тооцож ажиллалаа гэж Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler