|
Видео

Шинэ мэдээ

Бүтээн байгуулалтын ангийн ОФИЦЕРУУД зодолдож, нэгнийхээ НҮДИЙГ ТЭС цохижээ

Бүтээн байгуулалтын ангийн ОФИЦЕРУУД зодолдож, нэгнийхээ НҮДИЙГ ТЭС цохижээ

Дорноговь аймагт өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний хоёр ч ангийн алба хаагчид оролцож байгаа. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780, 7782 дугаар ангийн эрх бүхий албан тушаал хашдаг офицерууд хэд хоногийн өмнө архидсанаас нэгнийхээ нүдийг тэс цохиж, хараагүй болгожээ. Хэдийгээр үүнийг ЗХЖШ болон холбогдох байгууллагынхан нууцалж буй ч орон нутгийн эх сурвалжууд "7782 дугаар ангийн ар талын офицер Э-ы нүдний цэцгий нь хагарч гоожсон. Тэр даруйд нь Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн ч эмчлэх боломжгүй гэсэн юм билээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөгч ирж шалгаад явсан. Цохисон байж болзошгүй Ц гэх офицерыг аймаг руу аваачсан” гэсэн мэдээлэл өгөв. Цагдаагийнхнаас нь тодруулахад "Тийм асуудал болсон нь үнэн. Шалгаж байгаа. Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

БХЯ, ЗХЖШ-ынхан ч "Цагдаагийн байгууллага шалгаж буй хэрэг тул бид мэдээлэл өгөхгүй” хэмээсэн. Зэвсэгт хүчний ангид цэргийн алба хаагч гэмтсэн өөр нэг хэрэг өнгөрсөн сард бас гарчээ. Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангийнхан нэг ангийнхаа байрлалд засвар үйлчилгээ хийж байсан аж. Гэтэл нэг алба хаагч нь ковшийн шанаганд сууж яваад нуруугаа нь гэмтээжээ. Тухайн цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн өдгөө Батлан хамгаалахын сайдад гомдол гаргаад буй гэсэн.

Бэлтгэсэн: Д.Дайчин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler