| |
Видео
Шинэ мэдээ
Д.Одбаяр өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрчээ
Өмнөд Солонгосын нисэх онгоцонд бэлгийн дарамт үйлдсэн хэрэгт холбогдоод буй Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Индонезийн Бали арлаас Өмнөд Солонгосын Инчеонд ирсэн юм.
Тэрээр ирмэгцээ буюу өглөөний 10:35 цагт байцаалт өгч эхлэн, шөнийн 00:00 цагт дуусчээ.Энэ үеэр Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн аж.
Хэргийг үргэлжлүүлэн шалгах болсон тул түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьж, Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болгожээ.