|
Видео

Шинэ мэдээ

Гитарчин Рок мангас Мөнхсайхан "Fender Telecaster Artist" боллоо

Өчигдөр "Тотал Мюзик”-ын хамт олон Гитарчин Рок мангас Мөнхсайхан-д "Fender" брэндийн "American Professional Telecaster" гитарыг гардууллаа. Мөн хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар рок мангас Мөнхсайхан "Fender Telecaster Artist" болсон юм.

 

Энэхүү арга хэмжээнд хөгжмийн зохиолч Балхжав, Fender артист Өөжгий нар мөн оролцлоо.

Гитарын салбартаа тэргүүлээд зогсохгүй дэлхий даяар өөрчлөгдөж буй соёлын бэлэг тэмдэг болсон "Fender” брэндийг Тотал Мюзик нь 2018 оноос эхлэн Монголын хөгжмийн зэмсгийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Тотал мюзик "Fender” брэндийг нэвтрүүлсэн нэг жилийн ойн хүрээнд уран бүтээлчидтэй хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж "Fender” брэндийн артистуудыг төрүүлж брэндийн нүүр царай болгож байгаа юм. Түүнчлэн Монголынхоо уран бүтээлч, хөгжимчиддөө дэлхийн хөгжмийн зах зээлд тэргүүлж буй олон нэртэй брэндийн шилдэг техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгийг хэрэглээгээ болгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler