|
Видео

Шинэ мэдээ

"Хөтөлийн ЦШ Үйлдвэрээ Улсын өмч болгоцгооё!"

 

 

Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас өгсөн мэдээллийг харвал "Хөтөлийн цементшохой" ХК-ийн улсын татварт төлөх ёстой татварын нийт өр 13,9 тэрбум төгрөг (2019.09 сарын байдлаар) байна.‼️‼️‼️
Тэгвэл Хөтөлийн үйлдвэрийг хувьчлах шийдвэр бүхий 2015.10.08 өдрийн Төрийн өмчийн хорооны 608 дугаар тогтоолд 2015 оны 10 сарын 15 -ны өдрийн дотор Татварт төлөх ёстой 3,3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулна гэж заажээ.‼️‼️‼️‼️
Гэвч энэ өрийг төлөх нь бүү хэл харин ч үйлдвэрийн өр өссөөр 13,9 тэрбум төгрөг болоод байна.
ТӨХ-ны тогтоол зөрчигдсөн байгаа тул уг хувьчлах тогтоолыг буцааж Хөтөлийн цементшохойн үйлдвэрийг Улсын өмчид авах бүрэн боломж бүрджээ. 
Сэлэнгэчүүдээ Хөтөлчүүдээ харсаар байж хараагүй мэт мэдсээр байж мэдээгүй мэт царайлсаар суухуу‼️‼️‼️
Эрдэнэт үйлдвэрийн 49% ийг луйвардаж авсан ХХБ тэргүүтэй МАНАН дэглэмийн сүүлчийн оромж болсон Хөтөлийн үйлдвэрт шургалсан 30 даргыг хөөж явуулан үйлдвэрийн халагдсан ажилчдыг буцаан ажилд авах, тэдний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, хөөгдсөн дарга нарын оронд ур чадварын дагуу тухайн үйлдвэрийн цех дамжлага дээр олон жил ажилласан, дадлага туршлагатай ажилчдыг дэвшүүлэн ажиллуулах замаар үйлдвэрийн тасалдалгүй найдвартай ажиллах нөхцөл бололцоог ханган, хуримтлагдсан их өрийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр дээр авсан "Онцгой Дэглэм" ийг тогтоож ажиллах шаардлагатай байна.
Үйлдвэрийн ажилчдын үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг буцаан олгож, улс төрийн үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх боломжийг нээн өгөх, санхүүгийн ил тод нээлттэй бодлогыг баримтлан ажиллаж Үйлдвэрчний эвлэлийг идвэхи санаачлагатай ажил олгогчийн эрх ашгийг биш хөдөлмөрийн хамт олны эрх ашгийг хамгаалдаг болгомоор байнаа.
Хөтөлчүүдээ зоригтой бай ‼️‼️‼️ 30 даргын дэглэм удахгүй нуран унах болноо ‼️‼️‼️‼️‼️‼️

 


 

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.