|
Видео

Шинэ мэдээ

Түүхий нүүрс түлсэн зөрчил илрүүлжээ

Түүхий нүүрс түлсэн зөрчил илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Стийл энд Конкрийт” ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны 1 заалт бүхий албан даалгавар өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах Ди Эйч Ти Эн ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уурын зуухан түүхий нүүрс түлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

 

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler