|
Видео

Шинэ мэдээ

Ц.Нямдорж сайдын хамаатны хүргэн авилга авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

 

Ц.Нямдорж сайдын хамаатны хүргэн авилга авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

 

Өнөөдөр иргэн Т.Энхсайхан дараах мэдээллийг хийлээ. Тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэдэгдлийг эх сурвалж болгон хүргэж байна. Тэрээр хэлэхдээ, ЦЕГ-ийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах байцаагч Ч.Ойдов болон түүний эхнэр М.Мөнхшүр нар нь цагдаагийн байгууллагад Хуульзүйн сайд Ц.Нямдоржоор дамжин орж ирсэн бөгөөд түүний төрсөн дүүгийн хүүхэд М.Мөнхшүр болон түүний нөхөр Ч.Ойдов нар нь ЦЕГ-т ахлах албан тушаал дээр ажилладаг. Сая гурван долоо хоногийн өмнө хятадуудаас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн 30 сая төгрөгний хахууль авч газар дээрээ нотлох баримттай АТГ-т Ч.Ойдов баригдсан байна.

27 настай ЦЕГ-ийн ахлах байцаагч Ч.Ойдов зөвхөн 30 сая төгрөгний бус нийт 500 сая төгрөгний 10 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдсон боловч өнөөдөр ЦЕГ-т хууль сахиулан сууж байна. Түүний энэ бусармаг үйлдлийг нуун дарагдуулахын тулд сэтгүүлч нарт 3-5 сая төгрөг өгсөн талаар иргэн Т.Энхсайхан хэллээ.

Мөн ЦЕГ-ын хэвлэлийн албаны мэргэжилтэн, Ч.Ойдовын эхнэр М.Мөнхшүр нь сэтгүүлч нарт 3-5 сая төгрөг тарааж мэдээллийг хаасан. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар, Ч.Ойдов тухайн үед гэмт хэрэгт холбогдоод 24 цагийн дараа суллагдсан. Тэд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан ажилтнууд авч чаддаггүй цагдаагийн гавьяа, цагдаагийн алдар гэх шагналуудыг авсан бөгөөд Ц.Нямдорж сайдад мэдээлэл дамжуулдаг. Мөн ЦЕГ-ын хэвлэлийн албанд ажилладаг М.Мөнхшүр нь Ц.Нямдоржийн нөлөөллөөр ЦЕГ-т томилогдсон төдийгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын цагдаад саатуулагдан, өөрийгөө Ц.Нямдоржийн дүү байна хэмээн эсэргүүцэл үзүүлээд зогсохгүй замын цагдаагийн албан хаагчийн нүүрийг самардсан болохыг иргэн Т.Энхсайхан хэллээ.

Иймээс иргэн Т.Энхсайхан Монгол Улсын хууль үйлчилдэггүй атлаа хууль сахиулах байгууллагад ажиллаж буй нэг гэр бүлийн Ч.Ойдов болон М.Мөнхшүр нарт арга хэмжээ авахыг шаардан энэхүү мэдээллээ хийсэн гэдгээ онцолсныг эх сурвалж болгов.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler