| |
Видео
Шинэ мэдээ
Рокит Бэй: Охиноо хүнтэй суугаад явчхаар нулимсандаа живэх юм байна
Реппер Рокит Бэй гэр бүл зохиож хэдийнээ хоёр хүүхдийн аав болоод байгаа билээ. Түүний хувьд энэ жилийн есдүгээр сарын нэгэн тун ч ер бусын болж өнгөрсөн байна.
Том охиноо цэцэрлэгт өгсөн тэрбээр "Сайхан үр минь цэцэрлэгт орчихлоо. Багштайгаа цаашаа яваад өглөө. Үл үзэгдэгч нинжанууд сонгино хэрчиж эхлэв. Одоо ингэж байгаа юм чинь хүнтэй суугаад яваад өгөхөөр нулимсандаа живэх юм байна л даа" хэмээсэн байна.
Гэр бүл зохиож халамжит нөхөр, сайн аав болсон тэрбээр охинтойгоо хамт рекламд тоглоод амжсан тэрбээр бяцхан охиныхоо улаан фен гэнэ лээ. Тиймдээ ч энэ өдөр нулимсаа барьж дийлэлгүй бяцхан охиноо ийнхүү албанд нь мордуулсан байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn