|
Видео

Шинэ мэдээ

Зургаан сарын хугацаанд 461 автомашин онхолдож, 185 хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд /2019.08-03-2019.08.04/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 483 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг "Нарстайн ам” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 10 км/ асфалтан замд Hyundai Mighty  маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас баржээ.

Мөн 2019.08.04-ний өдрийн 09:20 цагийн орчимд  Дундговь аймгийн Луус сумын "Цомог” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан байна.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 2 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгджээ. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны улмаас гурван явган зорчигч бэртэж гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Эхний хагас жилийн байдлаар ОНХОЛДОХ ХЭЛБЭР-ээр 461 осол бүртгэгдэж 185 хүний амь нас хохиржээ. Эдгээр ослын 410 буюу 88.9 хувь,  амь нас хохирсон 107 буюу 57,8 хувийг орон нутгийн замд гарсан зам тээврийн осол эзэлж байна. Шалтгаан нөхцлийн судлан үзвэл  хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, гэрэл шилжүүлэх,  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох  байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
  • Замын нөхцөл байдлаа судалж хөдөлгөөнд оролцох
  • Гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler