|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Нас бол ердөө тоо гэдгийг харуулсан уран гулгагч

 

Нас бол ердөө тоо гэдгийг харуулсан уран гулгагчТа өөрийгөө 90 настайдаа ямар хүн байна гэж төсөөлдөг вэ? Магадгүй дүүжин сандал дээр налайн суух эмгэн, өвгөнөөр төсөөлдөг үү? Харин Ивона Доулен гэгч энэ эмэгтэй нас барах өдрөө хүртэл тэшүүрээр гулгаж явсан нь нас бол ердөө тоо гэдгийг гэрчилж буй юм.

Доулен өөрөө гулгахгүй үедээ хүүхдүүдэд уран гулгалтын хичээл заадаг байв. Түүний карьер 20 наснаас нь буюу "Мөсөн дээрх бүжиг”-ээс нь эхэлсэн ч 80 насандаа автын осолд орсноос хойш дуусгавар болсон байна. Эмч нар түүнийг дахиж хэзээ ч тэшүүрээр гулгаж болохгүй гэхэд Доулен зөрж, мөсөн дээр шаргуу дасгал сургуулилт хийсний эцэст хүслээ биелүүлж чаджээ.

Доулен тэр ч бүү хэл 90 насандаа Америкийн уран гулгалтын тэмцээнд оролцож байсан юм. Мөн тэшүүрийн хүрээлэнгийн гишүүний хувиар хүүхдүүдэд гулгах хичээл зааж байлаа. Доулен "Миний хувьд мөсөн дээр л зогсож байх нь хамгийн чухал” хэмээн байнга ярьдаг байжээ. Тэр тусмаа нас нэмэх тоолонд гулгах нь нэмэгдсэн байна.

Энэ бол Доулены хамгийн сүүлд оролцсон уран гулгалтын үндэсний тэмцээн. Түүний үсэрч байгаа, эргэлдэж байгаа, мөсөн дээр эргэж байгаа зэрэг нь 90 нас хүрсэн гэхэд эргэлзэхээр байгаа биз.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler