| |
Мэргэжлийн хяналт их дээд сургуулийн булхайг дэлгэлээ
НМХГ-аас дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийжээ. Шалгал
таар нийт 381 зөрчил илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүд:
-"Сутай”, "Эко Ази”, Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургуулиуд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.
-"Сутай” дээд сургууль, "Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь "эрх зүй”-н, "Шинэ монгол” технологийн коллеж, "Чингис хаан”, "Эко ази” дээд сургууль, "Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь "инженер, технологи”-ийн, "Глобал удирдагч”, "Чингис хаан”, "Тэнгэр”, "Шинэ иргэншил”, "Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, "Орхон”, "Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь "багш”-ийн, "Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, "Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь "гадаад хэл”-ний, "Чингис хаан” дээд сургууль, "Орхон” их сургуулиуд нь "нягтлан бодох бүртгэл”-ийн тус тус мэргэжил хөтөлбөрийн лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байна.
-"Сутай”, "Шинэ иргэншил”, Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургууль, Шихихутуг их сургууль, Эрдмийн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиуд нь шаардлагад нийцсэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй байна.
-"Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй.
"Глобал удирдагч”, "Тэнгэр” ДС, "Гурван-Эрдэнэ” багшийн ДС, Радио телевиз, медиа урлагийн ДС, "Улаанбаатар эрдэм” ИС-иудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй.
-"Глобал удирдагч” дээд сургууль нь бизнесийн удирдлагын магистрын ангид бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг элсүүлэн суралцуулж төгсгөхөөр БСШУСЯ-нд дипломын захиалгыг хүргүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.
Зөрчил гаргасан сургуулиудад торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг даалгавар өгсөн байна. Мөн шалгагдсан 15 сургуулийн 7 нь сүүлийн 3-4 жил тодорхой мэргэжлүүдэд элсэлт аваагүй тул БСШУСЯ-нд элсэлт аваагүй мэргэжлийн чиглэлийг хасуулах саналыг хүргүүлэх аж.
Эх сурвалж: НМХГ