![]() |
Видео
Шинэ мэдээ
Оросын сэтгүүлчид цагдаатай “дайн зарлав”
Хэргийг сануулахад, энэ сарын 6-нд Иван Голуновыг саатуулж биед нь үзлэг хийхэд үүргэвчнээс нь 3,56 гр мефедрон мансууруулах бодис олдсон гэх бөгөөд гэрт нь нэгжлэг хийн 5 грамм кокаин олсон юм.
Хамгийн ноцтой нь, хэргийн газрын есөн гэрэл зургийн найм нь Голуновын байр огт биш байсан бөгөөд сэтгүүлч залууг баривчилсан гэх цагдаагийн ажилтнууд түүнийг араас нь дагаж яван саатуулахдаа үүргэвчинд нь гэнэтийн "бэлгийг” шургуулсан байх талтай гэж мэргэжил нэгтнүүд нь "хардаж” байгаа билээ.
Оросын соёл урлаг, шоу бизнес, спорт, сэтгүүлзүйн томчууд болох Константин Хабенский, Владимир Познер, Ксения Собчак, Тина Канделаки, Юрий Дудь, Noize MC, Оксимирон, "ДДТ” хамтлагийн ахлагч Юрий Шевчук зэрэг олон алдартнууд түүнийг гэм буруугүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, хууль хяналтын байгууллагынханд асуудлыг шударгаар шийдэж суллахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
