![]() |
Видео
Шинэ мэдээ
Гишүүд согтууруулах ундаа хэрэглэж байна гэсэн гомдол иржээ
Уг бичигт "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна.
Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс УИХ-ын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
