|
Видео

Шинэ мэдээ

Хатгалд их хэмжээний цас орж зам даваа хаагджээ

Хатгалд их хэмжээний цас орж зам даваа хаагджээ

 


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдөр болон өнгөрсөн шөнө их хэмжээний цас, бороо орлоо. Хатгал тосгоны нутагт өнөө өглөөний байдлаар сумын төвдөө 40-50 см, хөдөө багуудад 80 см-ээс 1 метр хүртэл цас орж Жанхайн болон Сантын зам даваа хаагджээ.

"Өнгөрсөн долоо хоногт орсон цас хайлаагүй байхад дахин их хэмжээний цас орсон тул мал бэлчээрлэх боломжгүй цагийн байдал хүндэрч эхэллээ. Цаашид мал өлдөх, шар усны үер болох зэрэг эрсдэл үүсч байна. Сумын нөөц дуусч, аймгийн нөөцөөс өвс тэжээлийг татаж байгаа боловч цас ихтэй байгаа тул автомашин явах хүндрэлтэй байна” гэдгийг  Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler