|
Видео

Шинэ мэдээ

"Абсолют кэш энд керри" дэлгүүр хадгалах хугацаа тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаалж байжээ

 

 

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 21-ны өдөр иргэдийн гомдол саналын дагуу "Хүннү Молл" худалдааны төвд байрлах "Абсолют кэш энд керри" ХХК-ийн худалдааны төвд хяналт шалгалтыг хийсэн аж. 

Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго наасан "Баярлалаа", "Монгольские", "Шэнэхэнские" зэрэг 3 нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг илрүүлсэн байна. 

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэнээр дээрх компанид "Зөрчлийн тухай хууль"-ийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна хэмээсэн юм.

Эх Сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler