|
Видео

Шинэ мэдээ

"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ

"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Ингэхдээ тэднийг түрээсийн байрны асуудлаар шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байдаг.  Энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаа явуулсан таван сарынхаа төлбөрийг төлөхгүй байгаа аж. 

 

Мөн дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа хэмээн иргэн С гомдолдоо дурджээ. Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна.

Мөн дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс "Мобиком"-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг, Үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж. 

Харин энэ дагуу АТГ-аас шалгалтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм байна. 

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler