| |
Видео
Шинэ мэдээ
МУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2019 оны тавдугаар сарын 18-26 ны хооронд Японы Токио хотноо Классик пауэрлифтингийн Хэвтээ шахалтын ДАШТ зохион байгуулагдаж байна. Өчигдөр насанд хүрэгчидийн -105кг -д МУГТ Энхбаярын Содномпилжээ 247кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Ингэснээр тэрбээр Пауэрлифтингийн ДАШТ-ээс алт болон хошой мөнгөн мeдалийн эзэн боллоо.
Мөн залуучуудын 74 кг-д Энхжаргалын Галбаяр 170кг шахаж хүрэл медаль, Мастер 2 ангилалд -105кг д Цэвэгсүрэнгийн Мөнхбаатар 182.5 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.