|
Видео

Шинэ мэдээ

Сурагчдаа зодсон багш СОГТУУ байсан нь үнэн гэв

 


Нийслэлийн ХУД-ийн 114 дүгээр сургуулийн технологийн багш энэ сарын 20-нд буюу өчигдөр хичээлийн цагаар согтууруулах ундаа хэрэглэж, сурагчдаа гар хүрч буюу зодсон талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад, "Багшийг хичээлээ заахаар ангидаа ороход нь өрөөнийх нь цонх хагарсан байсан учраас хүүхдүүдэд гар хүрсэн байна лээ.  Зодуулсан хүүхдүүд наймдугаар ангийн хүүхдүүд байсан. Энэ асуудлаар манай сургуулийн хоёр сурагчийн ар гэрийнхэн "Хүүхдүүд нь цочирдсон айдастай байгаа гэж" гомдол гаргасан. Бид хүүхдүүдэд гар хүрсэн багшийг өнөөдрөөс эхлээд ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх саналаа хүргүүлсэн. Тухайн багш согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн" гэв.

Т.Од


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler