|
Видео

Шинэ мэдээ

Галт тэрэг автомашинтай мөргөлдөж, хоёр хүн нас барлаа

Галт тэрэг автомашинтай мөргөлдөж, хоёр хүн нас барлаа

 


Энэ сарын 16-ны өдрийн 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд Вагон машин мөргөлдсөн байна гэсэн мэдээллийг авч Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн шалгажээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р км-н 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан хоёр иргэн газар дээрээ нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Б.Аз

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.