|
Видео

Шинэ мэдээ

Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Сирийн Латакия мужид хүргэжээ

Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Сирийн Латакия мужид хүргэжээ

 


ЛАТАКИЯ. /TASS/. Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Оросын цэргүүд Сирийн Латакия мужид хүргэсэн тухай Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төвийн төлөөлөгч Владимир Ладейнов сэтгүүлчдэд мэдэгджээ.

ОХУ-ын Агаар-сансрын хүчний цэргийн тээврийн нисэх хүчний онгоцоор Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Сирийн дайны хөлд нэрвэгдсэн дүүргүүдэд тарааж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн юм.
"Бид Зама сууринд байрлаж байна. Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төв онц шаардлагатай байгаа хоол хүнсний бүтээгдэхүүн, хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ” хэмээн тэрбээр хэлжээ.
Орчин суугчид лаазалсан мах, будаа, гурил, элсэн чихэр, цай зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнээс гадна матрас, хөнжил зэргийг хүлээн авсан байна. Түүнчлэн сурагчдад хичээлийн хэрэгслүүдийг тараажээ.
Зама тосгон нь Латакия дүүрэгт байрладаг байна. Тэнд 8 мянга орчим хүн оршин суудаг хэдий ч эрчүүдийн дийлэнх нь фронт руу явсан байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler