|
Видео

Шинэ мэдээ

Шведийн прокурорууд Ассанжийн хэргийг дахин шалгана

Шведийн прокурорууд Ассанжийн хэргийг дахин шалгана

 


"Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн 2010 онд холбогдсон хүчингийн хэргийг дахин шалгах шийдвэрийг Шведийн прокурорууд гаргасан байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч гаргасан юм.

Ж.Ассанжийн хувьд уг хэргийг үгүйсгэж, өөрийг нь Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийх зорилгоор 2012 онд Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ орогнол хүсэж, тус яаманд долоон жилийн турш амьдарсан билээ.

Өдгөө 47 настай Ж.Ассанжийн орогнох эрхийг Эквадорын ЭСЯ өнгөрсөн сард цуцалсны дараа түүнийг Лондон хотын цагдаа нар баривчилж, барьцаагаар сулласан нөхцөлийг зөрчсөн хэрэгт холбогдуулан Лондон хотын шүүх түүнд 50 долоо хоног хорих ял ногдуулсан юм.

Ж.Ассанж одоо Лондон хотын Белмарш шоронд хоригдож байна. ЭСЯ Ж.Ассанжийг дахин орогнуулахаас татгалзаж, түүнд холбогдолтой хэргийг прокурорууд дахин шалгахаар болсон нь түүнийг Швед юм уу АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудлыг хөндөх төлөвтэй байгааг харуулж байна.

АНУ-ын нууцын зэрэглэлтэй, дипломат баримт бичгийг 2010 онд олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан Ж.Ассанжийг Их Британиас шилжүүлэн авах хүсэлтийг АНУ-ын тал өнгөрсөн сард гаргасан билээ. Хэрэв түүний хэрэгт холбогдолтой нь тогтоогдох аваас дээд тал нь 5 жил шоронд хорих ял ногдуулах ажээ.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler