|
Видео

Шинэ мэдээ

“GM” компани Канад дахь үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийнэ

“GM” компани Канад дахь үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийнэ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "General Motors” компани /GM/ Канадын Ошава хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өөрчлөх зорилгоор 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай компанийн төлөөлөгчид лхагва гарагт мэдэгджээ.

"Ошава дахь үйлдвэрийн үйлдвэрлэлийг 2019 оны эцэс гэхэд зогсооно” гэж "GM" компани өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байсан. Ингэснээр тус компанийн 2600 орчим ажилтан ажилгүй болох төлөвтэй байжээ. Харин хөрөнгө оруулалт хийснээр тэднээс 300 гаруй ажилтан ажлын байртайгаа үлдэх боломжтой болсон байна.

"GM” компани уг үйлдвэрийн үйл ажиллагааг өөрчлөхийн зэрэгцээ автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдийн туршилтад ашиглахаар төлөвлөж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler