|
Видео

Шинэ мэдээ

Галт тэрэгний буудлаас 20 доллараар худалдаж авсан бамбарууш түүхийг өөрчилсөн нь

Дэлхийн нэгдүгээр дайнд Франц улс Германчуудын дайралтад өртөн нэлээдгүй хүндхэн байдалд оржээ. Байдал иймд хүрсэн учир Канадын Франц гаралтай эрчүүд сайн дурийн армид элсэн уугуул нутаг Францыг хамгаалахын тулд асар олноороо эх газрын Европыг зорьж байв. Тэдгээр цэргүүдийн нэг болох Harry Colebourn энэ бүх гайхалтай түүхийн эхлэлийг тавьсан байсан юм. Сайн дураараа эх газрын Европыг зорьж буй эр 1914 оны 8-р сарын 24-ны өдөр Ontaria мужийн төмөр замын буудал дээр зогсож байтал нэгэн анчин эр бяцхан бамбарууштай тоглож байхыг харав. Түүнд бамбарууш тун их таалагдсан учир 20 доллар төлөн худалдан авчээ. Харин нэрийг нь асуухад анчин эр нэр өгөөгүй гэсэн тул уг цэрэг түүнд Winnipeg гэх нэр өгөв.

 

Ийнхүү тэрээр Франц хүртэл баавгайтай явж Францын нутагт ч баавгайгаа дагуулан тулалдсаар байлаа. Тухайн үед баавгай нь бамбарууш төдий байсан тул хүмүүсийн хайрыг татсан тун ч эелдэг амьтан байв. Мөн олон хүмүүсийн дунд багаасаа байсан болохоор харьцангуй сайтар нийгэмшсэн байдаг. Гэвч 1915 онд Harry Colebourn нутаг буцах ёстой болж Францаас Их Британи хүртэл усан онгоцоор явж тэндээсээ Канад орох гэтэл баавгайг оруулахгүй хэмээв. Учир нь Winnipeg хэдийнээ нас биед хүрсэн баавгай болсон тул хуулиар хориотой байж л дээ. Иймд тэрээр гэртээ харихын тулд ижилдэн дассан хайрт баавгайгаа London хотын амьтны хүрээлэнд 1915 онд бэлэглэжээ. Тэрээр 1934 онд нас барах хүртлээ уг амьтны хүрээлэнд л амьдарсан юм.

Хамгийн сонирхолтой нь түүх одоо л эхлэх гэж байна. Alan Alexander Milne гэх зохиолч залуу нэгэн өдөр өөрийн хүүтэй хамт амьтны хүрээлэнгээр явж байтал түүний хүү Winnipeg-ыг харан түүн дээр очиж эелдэг баавгайгаас алхам ч холдолгүй бүхий л амьтны хүрээлэнгээс зөвхөн түүнийг л харсаар байв. Энэ цагаас хойш бяцхан хүү цаг үргэлж амьтны хүрээлэн орж Winnipeg-ын дэргэд бүхий л цаг хугацааг өнгөрүүлдэг болсон юм. Үнэн гэвэл тэр хүүгийн нэрийг Christopher Robin гэх бөгөөд өөрийн чихмэл бамбаруушиндаа Winnie The Pooh гэх нэрийг хожим өгсөн байдаг. Christopher Robin Winnipeg-ыг үхэх хүртэл нь амьтны хүрээлэнд очсоор байсан бөгөөд хүү болон баавгайн онцгой харилцааг ажигласан түүний эцэг нь уг түүхээс санаа авч алдарт Winnie The Pooh гэх хүүхдийн зохиолоо бичсэн түүхтэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler