|
Видео

Шинэ мэдээ

Бага насны хүүхдэд ёс бус шаардлага тавьсан СӨХ-ны ажилтныг саатуулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших "Хайрхан” хорооллын "Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчуулж буй мэдээлэл гурав хоногийн өмнө /2019.04.19/ олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав.

 

Бага насны хүүхдэд ёс буй шаардлага тавьж зургийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг тодруулбал, "Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн юм. Ингэхдээ тус байрны оршин суугчдынхаа фейсбүүк группэд "Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.