|
Видео

Шинэ мэдээ

Паранормал үзэгдэл судлаач Лоррейн Уоррен нас баржээ

Паранормал үзэгдэл судлаач Америкийн иргэн Лоррейн Уоррен нас баржээ. Тэрбээр нөхөр Эдвард Уоррены хамтаар паранормал үзэгдлийг судалдаг байсан юм. Тэдний судалж байсан ажлаас сэдэвлэн "The Conjuring” аймшгийн киноны цувралуудыг гаргаж байжээ. 

 

"Миний эмээ Лоррейн Уоррен хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл аз жаргалтай байсан” хэмээн Лоррейн Уоррены ач хүү МакКиннелл "Facebook” хуудастаа тэмдэглэжээ.

Лоррейн Уоррен 1927 оны 1 дүгээр сарын 31-нд төрсөн юм. Лоррейн болон түүний нөхөр нөгөө ертөнцийн хүч оролцсон үйл явдлуудыг судалдгаараа олонд танигдаж байсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.