|
Видео

Шинэ мэдээ

С.Зоригийн үйл хэргийг АН бус Л.Болд, Ж.Батзандан нарын нам үргэлжлүүлнэ гэв

Өнөөдөр Ардчилсан хувьсгалын удирдагч, МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч байсан Санжаасүрэнгийн Зоригийн мэндэлсэн өдөр.

 

Хэрвээ амьд сэрүүн байсан бол тэрээр 57 нас хүрэх байлаа.
Түүний төрсөн өдрийг тохиолдуулан найз нөхөд нь, гэр бүлийнхэн нь, улс төрийн үзэл санаа нэгт хүмүүс С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Энэ үеэрх сонирхолтой үзэгдэл бол АН-аас салж, шинээр нам байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Намынхнаас урьтаж, С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа. 
Тэр бүү хэл УИХ-ын гишүүн  Л.Болд, Ж.Батзандан нар энэ үеэр үг хэлэхдээ : "Бидний нөхөд, нам С.Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ, МАНАН дэглэмтэй цаашид ч үргэлжлүүлэн тэмцэнэ" хэмээн өгүүлж байв. 
Товчхондоо бол АН-ын үнэт зүйлсийн нэг болох С.Зоригийг өмчлөх, хамаатуулж болох шинэ нам ИЗНН-аас гадна  Монголын улс төрд бий болж буй бололтой. 
 
С.Сарнай
 
 
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler