|
Видео

Шинэ мэдээ

Португалд жуулчлалаар ирсэн германчууд амиа алджээ

Германаас ирсэн жуулчдыг тээвэрлэн явж байсан жуулчны автобус Португалийн Мадейра аралд осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  

 

"Ослын улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн. Амиа алдагсдын 17 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй" гэж Аврах албанаас уламжлав.  

Автобусанд зорчиж явсан иргэд бүгдээрээ Герман улсын иргэн ба ослын дараа Португалийн Ерөнхий сайд Антонио Коста, Германы Канцлер Ангила Меркелд эмгэнэл илэрхийлжээ.  

Энэхүү аймшигт осол өчигдөр 18.30 цагийн орчимд Канису хотын ойролцоо болсон гэнэ.  

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба автобус байшингуудын дэргэд онхолдож унасан аж. Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуз өнөөдөр ослын газартай танилцаж, хохирогчидтой уулзахаар нийслэл хотоос хөдөлжээ. 

Мадейра аралд 2005 онд мөн жуулчны автобусны осолдож, Италийн таван иргэн амиа алдсан түүхтэй. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler