|
Видео

Шинэ мэдээ

Нарийн боовны үйлдвэрүүдийн булхай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрүүдэд ашиглаж буй жин хэмжүүрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хүнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр улсын баталгаагүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, "Бест Ийст” ХХК-ийн "Wendy bakery” үйлдвэрийн бүтээгдэхүүн шошгон дээрээ 350 гр гэж бичигдсэн ч электрон жин дээр жинлэхэд 90 гр байжээ. Мөн "Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчилтэй байв. 

 

Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрийн цэвэр тоон хэмжээ тодорхойгүй, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд

Үүнээс гадна "Тайван зул” ХХК-ийн 450 граммаар савласан "Тунгалаг” пүнтүүз нь 15 граммаар дутуу буюу 415 граммын савлагaaтай байна. 

 

М.Болд

 http://www.shuud.mn/a/507914


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler