|
Видео

Шинэ мэдээ

18-06-2019, 17:42

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гүтгэлэг тараажээ

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж "Хүчингийн хэрэгт холбогдсон” гэх мэдээлэл "Zarig.mn” сайтад тавигдсан. Үүний дараагаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Хувь хүмүүсийн асуудал юм шиг байна лээ. Хууль хяналтын байгууллагаас асуу” гэсэн байр суурийг  "Zarig.mn” сайтад илэрхийлсэн байдаг. Үнэн чанартаа Л.Эрдэнэчулуун М.Баасандоржийг хүчингийн хэрэг хийсэн гэх өргөдлийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалд  гаргаад зогсохгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гүтгэлэг тараажээ.

 

"Сумаа тавиад нумаа нуув” гэдэгчлэн Л.Эрдэнэчулуун албан тушаалаа ашиглан ажилтнуудаа удаа дараа албан өрөөндөө дуудан байцаасан, шалгасан  бөгөөд М.Баасандоржийг ажлаас нь халахын тулд  нэр хүндэд нь халдсан, хов хэрүүлийн шинж чанартай мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин,  МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт удаа дараа хүргүүлдэг байжээ. М.Баасандорж "Хуулийн байгууллагаар хэрэгт холбогдоогүй  маань  тогтоогдож байгаа учир удахгүй нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад хандана” гэдгээ илэрхийлсэн байна.

эх сурвалж:http://ardchilal.mn/49581.html?fbclid=IwAR1UmFk81ugeAZODmZvmG2VBib4u7bXqkgnBMsEzY1XrR9qe_TQT-F8orYM


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.