|
Видео

Шинэ мэдээ

"Circle K"-ийн мини маркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байжээ

 

"Circle K"-ийн мини маркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байжээ

 

Солонгосын сүлжээ салбар дэлгүүр гэгдэх Сирк К-н 10 дугаар салбараас хадгалах горимын хугацаа дууссан бэлэн гоймон, хотдог, хоол амтлагч зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан нь илэрчээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар "Сирк Чейн" ХХК-ийн "Circle K" сүлжээ салбар дэлгүүрүүдэд төлөвлөлт хяналт шалгалт хийсэн байна. Улмаар "Circle K"-ийн аравдугаар салбарын мини маркетаас өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд хугацаа дууссан хотдог амтлагч болох "Хайнз" нэрийн бүтээгдэхүүн, "Монбейкери" ХХК-ийн Хотдог нэрийн талх /гуравдугаар сарын 28-нд хугацаа дууссан/ зэрэг бүтээгдэхүүнийг хоол болон тэдгээрийг бэлтгэх явцдаа ашиглаж байсан нь тогтоогджээ. 

Мөн 2019 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хадгалах нөхцөлтэй Солонгосын бэлэн хоолыг худалдаалж байсан зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хадгалах хугацаа хэтэрсэн нэрийн бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь устгалд оруулж "Circle K"-ийн тус салбарыг ЗТХ-ын 6.15-р заалтаар мөнгөн торгууль ноогдуулан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. 

Иймд иргэдийг худалдан авж буй хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ хадгалах горимыг сайтар шалган авч эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж байхыг НМХГ-аас сэрэмжлүүллээ. 

Fact.mn 

"Circle K"-ийн мини маркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байжээ

 

"Circle K"-ийн мини маркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байжээ

 

"Circle K"-ийн мини маркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байжээ

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler