|
Видео

Шинэ мэдээ

Монголд гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ

 

Монголд гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ

 

 

Гоо сайхны хагалгаанд орох нь өнөө үед эрсдэлтэй асуудлуудын нэг болсон билээ. Цоо шинэ дүр төрх хүсэж хагалгаанд ордог ч амжилттай болдог нь ч байна амжилтгүй болдог тохиолдлууд ч цөөнгүй бий. 

Тэгвэл гоо сайхны хагалгаанд ороод амиа алдсан харамсалтай хэрэг Хан-Уул дүүрэгт гарчээ. 

Тодруулбал, Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт "өөх соруулах" хагалгаанд орсон 29 настай эмэгтэй нас барсан байна. Хагалгаанд орох явцад эмэгтэйн зүрх зогсож яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байтал дөрөвдүгээр сарын 1-ны өдөр нас барсан байна. 

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэсэг шалгаж байгаа бөгөөд мэс засал хийсэн хувийн эмнэлэгт хяналт шалгалт явуулж байгаа гэв. Иймд иргэддээ баталгаагүй гоо сайхны эм тариа хэрэглэхгүй байх, гоо сайхны хагалгаа хийлгэх зайлшгүй тохиолдолд тухайн эмнэлэгийнхээ эрүүл мэнд болон чанарын баталгааг харгалзаж үзсэний үндсэн дээр сонгож үйлчлүүлэх зэргийг анхааруулж байна. 

Fact.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler