|
Видео

Шинэ мэдээ

1,072 хувьцаанд 26,800 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийджээ

1,072 хувьцаанд 26,800 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийджээ

 


"Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1,072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн хэмээн мэдээлж байсан ч хэдэн төгрөг олгохоор болсон талаараа мэдээлээгүй байсан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ. 

С.Бямбацогт гишүүний таван асуулт бүхий асуулгын хариуд тайлбарласнаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ. 

Уг шийдвэрээр бол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэх нь. Үүнээс 10%-ийн татвараа хасаж тооцвол иргэдийн гарт 24,120 төгрөг ирэхээр байна. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй байсан бол данс нээлгэх дунджаар 5,000 төгрөг хасагдана гэж үзвэл 19,120 төгрөг хүртэх нь. 

Гэхдээ энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Засгийн газар олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler