|
Видео

Шинэ мэдээ

АТГ-ын дараагийн даргаар хэн томилогдох вэ?

АТГ-ын дараагийн даргаар хэн томилогдох вэ?

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигаар өчигдөр Прокурорын байгууллагын зарим удирдлагууд болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн АТГ-ын дарга болон дэд дарга нарыг бүрэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэн тэднийг чөлөөлөх саналыг хүргүүлсэн. Мөн тэдний оронд томилох хүмүүсийг санал асуулгаар тодруулж хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг АТГ-ын дарга болон дэд даргаар томилох саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Гэвч УИХ-ын баталсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу дээрх байгууллагын удирдлагийг чөлөөлөх боломжтой болсон учир УИХ-д хүргүүлсэн саналыг эргүүлэн татсан байна. 

АТГ-ын удирдлага болон прокурорын байгууллагын удирдлагуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх болсонтой зэрэгцэн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгөх санал гаргаснаар Прокурорын байгууллагын удирдлага болон Улсын шүүгчийг дахин томилох болсон билээ. 

Тэгвэл дараагийн АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс хамгийн хүчтэй яригдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Албан тушаалаас огцруулах тухай” ЗАРЛИГТ:


"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.

2. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.

Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.

Fact.mn 

 


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler