|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Солонгос улсын иргэн хар тамхи хадгалж байжээ

Солонгос улсын иргэн хар тамхи хадгалж байжээ

 


Энэ сарын 22-н буюу өнгөрөгч баасан гарагийн 23.00 цагийн үед БНСУ-ын иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалж байна гэсэн дуудлагын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Хэргийн газарт шалгалт явуулахад БНСУ-ын иргэн өөрийн оршин суудаг байрандаа "каннабис”-ын төрлийн ургамал хадгалж байсан нь илэрчээ.

Хэрэгт холбогдох нотлох баримтыг цагдаагийн байгууллага хураан авч шалгалт явуулж байна.

Г.Эрдэнэ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler