|
Видео

Шинэ мэдээ

Месси дээд амжилт тогтоов

Испанийн хөл бөмбөгийн "Барселона" клубын довтлогч Лионель Месси тус клубын гарааны бүрэлдэхүүнд тоглож, тэмцээнд ялсан тоогоор дээд амжилт тогтоов.  

 


Ням гарагт болсон Испанийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнд "Барселона” баг "Бетис" клубыг 4:1 онооны харьцаатайгаар ялсан байна. Өдгөө 31 настай Аргентины хөлбөмбөгчин гурван гоол оруулжээ.


Ийнхүү Месси 477 ялалттай болж "Барса”-гийн хагас хамгаалагч асан Хавигийн дээд амжилтыг эвджээ. Хави 476 тэмцээнд ялж байжээ. Энэ үзүүлэлтээр гуравдугаарт хагас хамгаалагч асан Андрес Иньеста /459/ орж байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.