|
Видео

Шинэ мэдээ

Аж ахуйн нэгж, байгууллагуудад санамж бүхий наалт тараалаа

Аж ахуйн нэгж, байгууллагуудад санамж бүхий наалт тараалаа

 


Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж байгаа "НЭГ ХОРОМ" аяны хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт согтууруулах ундаа түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын худалдан борлуулж буй архи, пиво тус бүр дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, анхааруулах хуудсыг жижиг хэлбэрээр хэвлэн нааж иргэд олон нийтэд хүргэн ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн  даргын баталсан нэгдсэн эргүүлийн хуваарийн дагуу 2019 оны 03-р сарын 16-нд Сайншанд сумын Засаг Даргын Тамгын Газар, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид, алба хаагч нар нэгдсэн эргүүлд үүрэг гүйцэтгэж аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад санамж, сэрэмжлүүлэг наалтыг нааж ажиллаа гэж мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler