| |
Видео
Шинэ мэдээ
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ
Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт Улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан Э.Мөнхбаатар нар шалгарсан юм.
Бөх сонирхогчид хальтирдаггүй юм бол энэ удаад О.Хангай дахиад түрүүлнэ гэсэн таамгийг дэвшүүлж байсан.
Тэгвэл өчигдрийн барилдаанд түрүүлэх бөхөөр зүй ёсоор нэрлэгдэж байсан Улсын харцага О.Хангайг аймгийн хурц арслан Э.Ууганбаяр өвдөг шороодуулж жинхэнэ дуулианы эзэн болов.
Энэхүү Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын арслан Б.Ганбат хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бол улсын арслан Б.Ганбаатар хамгийн олон буюу зургаан удаа үзүүрлэж байжээ.
О.Гэрэл
Оллоо.mn