|
Видео

Шинэ мэдээ

Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах "Саруул" хотхоны 112 дугаар байранд  оршин суугч эмэгтэй Э-ийн амь насыг /2018.04.23/ хохироож, улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор бензин ашиглан гал тавьж, амь хохирогчийг галдан шатаасан хэрэг гарсан.

 

Энэ хэргийг амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар хувийн өш хонзонгоор үйлдсэн болохыг тогтоогдсон. Өчигдөр /2019.03.13/ эгчийгээ шатаасан гэх Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.2, 10.1-2.4, 10.1-2.5, 10.1-2.11 зэрэг зүйл ангиар бүх насаар нь хорих ял оноожээ.

Амь хохирогч эмэгтэй 27 настай Э-гийн төрсөн дүү эрэгтэй Б нь энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид тогтоосон байдаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.