|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

Зеленский нэр дэвшигчдийн чансааг дахин тэргүүлжээ

Зеленский нэр дэвшигчдийн чансааг дахин тэргүүлжээ

 


Украин улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн чансааг илтгэх хамгийн сүүлийн үеийн судалгааг гаргажээ. Уг чансааг "шоумэн” Владимир Зеленский дахин тэргүүлсэн байна.

Украины ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болно. Тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, энэ удаагийн сонгуульд 39 нэр дэвшигч оролцоно.

"Рейтинг" судалгааны байгууллагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 24.7 хувь нь Зеленскийг дэмжихэд бэлэн байна. Хоёрдугаарт, "Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко 18.3 хувийн саналтайгаар орсон бол сонгогчдын 16.8 хувь нь Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Үүнээс гадна, тус улсын Батлан хамгаалахын сайд асан Анатолий Гриценкогийн төлөө сонгогчдын 10.3 хувь нь саналаа өгөхөд бэлэн байна. Тэрбээр байр сууриа бэхжүүлж, "Амьдралын төлөөх сөрөг хүчний тавцан” намын тэргүүн Юрий Бойког /9.9 хувь/ гүйцэж түрүүлжээ. "Радикал нам”-ын тэргүүн Олег Ляшког сонгогчдын 5.7 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн бол үлдсэн нэр дэвшигчдийн чансаа 5 хувиас хэтрээгүй байна.

Гуравдугаар сарын 1-7-ны хооронд Донбассаас гадна Украины бүх нутаг дэвсгэрт явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 5000 хүн оролцжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.