|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал үндсэндээ нэг талдаа гарах шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл өргөдлөө өгөхөөс өөрөөр намайг огцруулах үндэслэл байхгүй хэмээн бүтэн сар гүрийж төрийн ажлыг гацаанд оруулсан спикер аргагүй байдалд оров бололтой. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө сандал ширээтэйгээ зууралдаж буй түүний энэ үйлдэл ёс зүйгүйн дээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очих хүртлээ асуудал хүндэрч байна. Үүнийг нь ч УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга  З.Нарантуяа сануулж огцруулах бичигт гарын үсэг зуржээ. 

 
Тэрээр дэвшүүлж сонгосон намын бүлгийн 50+1, УИХ-ын гишүүдийн 50+1 дэмжээгүй тохиолдолд огцрохгүй гэх нь ёс зүйгүй асуудал гэдгийг онцолсон байна. 
Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа саяхан хийсэн бүлгийн хурлын мэдээллийнхээ үеэр "Хуулийн үндэслэл надад байхгүй байна аа гэдэг ийм жижигхэн шалтгаанаар байгаад байх юм бол цаашдаа төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орж байгаа ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас Их хурлын дарга хуулийн тэр заалтыг барихгүйгээр ёс зүйн хувьд өөрөө энэ Монгол улсын төрийг хүндэтгэж, Монголын нийт иргэдийг хүндэтгэж, Парламентын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжийг олгож өөрөө сайн дураараа өргөдлөө өгөх нь ёс зүйн хувьд зүйтэй” гэдэг байр суурийг илэрхийллээ. 
Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд парламентийн дийлэнх гишүүд байр суурь нэгдэж байна. 
sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler