| |
Видео
Шинэ мэдээ
ДОХ-ын халдвар авсан 267, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдээд байна
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд "Know your status” буюу "Яг одоо шинжилгээнд..” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Дэлхий дахинд 37. 9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд "Know your status” буюу "Яг одоо шинжилгээнд..” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Дэлхий дахинд 37. 9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. Мөн ДОХ-ын улмаас 1.1 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл бий.
НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90 хувийг илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн хувийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлээд буй.
Манай улсын тухайд 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар дамжжээ. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7 хувь нь гэр бүлтэй, 32 хувь нь ажилгүй, 50.4 хувь нь 20-29 насны хүн ам байна.
Гэхдээ дээрх бүртгэгдсэн 267 тохиолдлын цаана тооцооллын дагуу 400 гаруй тохиолдол бий гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа аж. Тодруулбал, тооцооллын дагуу манай улсад 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай юм байна.
Учир нь ХДХВ-ийн халдвар авсан хүнд 10-15 жилийн турш ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Гагцхүү шинжилгээнд орсноор л мэдэгдэнэ. Тиймээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Яг одоо шинжилгээнд” уриан дор иргэдэд сургалт, сурталчилгааны ажлууд явуулж байна.
Х.Хулан