|
Видео

Шинэ мэдээ

"Aurora Beauty Clinic" гоо заслын газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н.А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах "Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай "Aurora Beauty Clinic" гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийсэн байна. 
"Aurora Beauty Clinic” гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байжээ. Үүгээр ч зогсохгүй нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж байсан байна. 
Иргэдийн гомдлын дагуух шалгалтаар эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох "Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон байна.
Түүнчлэн тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй байжээ. Тодруулбал, ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээнд ашигладаг бүтээгдэхүүнүүд байжээ. Мөн дээрх гурван төрлийн эмчилгээ үйлчилгээг хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэргээр нотлогдож байгаа гэнэ. Тиймээс тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

 

Иймд ард иргэд Facebook зараар явагдаж байгаа гоо сайхны ихсийн тариа, ботокс , РRP / цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг үйлчилгээг хийж зар сурталчилгааны дагуу үйлчлүүлэхгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна.


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.