|
Видео

Шинэ мэдээ

Шашны байгууллагуудын үйл ажиллагааг цэгцэлнэ

Шашны байгууллагуудын үйл ажиллагааг цэгцэлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагааг цэгцлэхээр болжээ. 
Манай улсад зургаан төрлийн шашны 20 гаруй урсгал үйл ажиллагаа явуулж буйг тус яамны шалгалтаар тогтоосон байна.

Эдгээрийн 848 нь хуулийн этгээдэд бүртгэлтэй ба тэдний 54.2 хувь нь христийн, 34.6 хувь нь буддын, 5.1 хувь нь исламын, үлдсэн 6 хувь нь бусад чиглэлийн шашны байгууллага аж.

Дээрх 848-аас 352 шашны байгууллага нь албан ёсны зөвшөөрөлгүй гэжээ. 
Энэ дотор шашин биш гаж урсгал буюу сектүүд маш олноороо "үүрлэн", өсвөр үеийнхэн, ахмадуудыг онилон, худал сайхан үгс, үнэгүй гэх зүйлээр урхидаж байгааг таслан зогсоох, хориглох хэрэгтэй.

Олон орнуудад хориглосон зарим гаж урсгалууд зөвхөн өөрсдийн номлолыг түгээх бус улмаар улс төр лүү орж, төрийн эрх мэдлийг авах оролдлого хийж байгааг зарим хүмүүсийн жишээгээр нотолж болох юм.

Жижиг улсыг мөхөөдөг хамгийн том аюул бол шашны мөргөлдөөн, гаж урсгалуудын тархи угаалт юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/nomunerdene.nyamjav/posts/1439691116163617

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler