|
Видео

Шинэ мэдээ

Японд 2020 он гэхэд зуны цагт шилжихээс татгалзав

Японд 2020 он гэхэд зуны цагт шилжихээс татгалзав

Японы эрх баригчид техникийн хүндрэл бэрхшээлийн улмаас 2020 он гэхэд буюу тус улсын нийслэл Токио хотод Олимпийн тоглолт болох үед  зуны цагт шилжих санаачилгаасаа татгалзжээ. Энэ тухай "Asahi” сонин 2020 оны зуны Олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан уламжилжээ.
Олимпийн наадамд оролцогч орнуудын тамирчид болон үзэгчдийг өдрийн халуунд байлгахгүйн тулд 2020 он гэхэд цагийн зүүг ядахнаа нэг, хоёр цагаар урагшлуулахыг Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос санал болгожээ. Гэвч энэ төлөвлөгөөг нарийвчлан судлахад 2020 он гэхэд Японы бүх системийг шинэ цагт шилжүүлэх нь техникийн хувьд хүндрэл учрахаар байгаа аж. Түүнчлэн цагийг өөрчлөх  нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж иргэдийн тал хувь нь дургүйцэж буйгаа илэрхийлжээ.
Үүний зэрэгцээгээр Японы эрх баригч Либераль-Ардчилсан намын дэргэд байгуулан тусгай хороо Олимпийн наадмыг зуны цагт зохион байгуулахад учирч болзошгүй  асуудлаарх судалгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ жил Японд маш халуун зун болсон бөгөөд агаарын температур хамгийн дээд тал нь +41 хэмд хүрсэн юм. Тавдугаар сараас хойш их халуунд наранд зохиулсны улмаас 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, олон арван хүн амиа алдсан билээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.