|
Видео

Шинэ мэдээ

Краны тросс тасарч барилгын туслах ажилтан 17 настай хүү амиа алджээ

 

Краны тросс тасарч барилгын туслах ажилтан 17 настай хүү амиа алджээХУД-ийн 11-р хороонд баригдаж буй шинэ хорооллын барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү ослын улмаас амиа алджээ.

Тодруулбал "Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 08-ны  19:22 цагт дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Хурд группын барилгын туслах ажилтан, СХД-ийн 11-р  хороонд оршин суух хаягтай, 17 настай эрэгтэй "У” нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан амиа алдсан хэмээн урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогджээ. 
Хэргийн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төв


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler